УЛСЫН ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ЧУХАЛ ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД ӨРНӨДӨГ ЭЗБХ-НЫ ДАРГЫН АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.
Р.Сэддорж: УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргаар 2024 оны сонгуулийн үр дүнд томилогдон ажиллаж эхэлснээс хойш байнгын хорооны УИХ-ын гишүүдтэйгээ олон асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргалцаж, Улсынхаа эдийн засгийн төлөөх хариуцлагатай цаг хугацааг тууллаа.
Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны даргын ажлаа Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабалд албан ёсоор хүлээлгэн өгч байна.
Төрийн ажлын залгамж чанар үргэлжилж, улс орны хөгжил, эдийн засгийн бодлогын төлөөх ажил улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна.
Цаашид Улсын Их Хурлын гишүүний хувьд иргэдийн дуу хоолой болж, улс орны хөгжил, эдийн засгийн бодлогын төлөө тууштай ажиллах болно.
Итгэл хүлээлгэн хамтран ажилласан УИХ-ын гишүүддээ, ажлын алба болон санал бодлоо хүргэж байсан иргэд, аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье