ЭМДЕГ-ЫН АЛБАН ХААГЧИД ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЭМДЕГ-ЫН АЛБАН ХААГЧИД ОЛОН УЛСЫН ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар бусад улс орны эрүүл мэндийн салбар, тэр дундаа ЭМД-ын үйлчилгээний талаарх бодлого, зохицуулалтыг судлах, эх орондоо нутагшуулах чиглэлд анхаарч долоо хоног бүр олон сургалтыг зохион байгуулдаг.
Энэ долоо хоногийн сургалтыг БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Эрүүл мэндийн эдийн засгийн Профессор Сүүнмэн Квон удирдан явуулж “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стратегийн худалдан авалт” сэдвийн хүрээнд цахим илтгэл тавилаа.May be an image of 8 people and people sitting
Түүнчлэн сургалтыг нээж ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн үг хэлэхдээ “Монгол улсын хувьд эрүүл мэндийн даатгалын салбар стратегийн худалдан авагчийн тогтолцоонд шилжээд удаагүй байгаа. Эрүүл мэндийн салбар өндөр хөгжсөн БНСУ-ын туршлагаас судалж, өөрийн орны давуу болон сул талуудад дүн шинжилгээ хийх, цаашид сайжруулах чиглэлд санал, санаачлагууд гарна гэж итгэж байна.” гэсэн юм.May be an image of 3 people
Сургалтад ЭМЯ, ЭМДЕГ-ын удирдлага, төв болон орон нутгийн 150 гаруй албан хаагч оролцож, эрүүл мэндийн үйлчилгээний стратегийн худалдан авалт, гэрээлэлт, төлбөрийн систем зэрэг хоёр улсын хоорондын даатгалын системийн ялгаа, давуу талуудын талаар ярилцаж, санал бодлоо солилцож байна.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ