
Тиймээс нэн тэргүүнд байгаль хамгаалагчдыг гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулах чиглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ холбогдох албаны хүмүүстэй уулзалт хийж, байгаль хамгаалагчдаа даатгалд хамруулах ажлыг олон улсын байгууллагатай хамтран шийдвэрлэх, ажил хэрэг болгохоор санал солилцов. Энэхүү санаачилга хэрэгжсэнээр жилийн 365 хоногийн 280 гаруй хоногт хөдөө хээр ажиллаж байнгын эрсдэл дунд ажиллаж байдаг байгаль хамгаалагчдын амь нас, эрүүл мэндийг гэнэтийн болзошгүй аваар, ослоос бүрэн хамгаалж, эрсдлийг даатгуулах боломж бүрдэх юм.