“МОНГОЛ-АВСТРАЛИЙН ХАРИЛЦАА 50 ЖИЛ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛОВ
Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэн, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуультай хамтран “Монгол-Австралийн харилцаа 50 жил” сэдэвт Эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотноо 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав. Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан энэ удаагийн хуралд УИХ-ын гишүүн, Монгол-Австралийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Д.Цогтбаатар үндсэн илтгэгчээр оролцсон бөгөөд Элчин сайд Д.Даваасүрэн, Элчин сайд К.Смит, Австралийн Үндэсний их сургуулийн дэргэдэх Монгол судлалын хүрээлэнгийн захирал Наташа Фийн, дэд захирал Ли Нарангоо, МУИС-ийн ОУХНУС-ийн захирал Ж.Баттогтох, Шинэ Өмнөд Уэльс мужид суугаа Өргөмжит консул Браян Торнтон болон Гадаад харилцааны яам, Австралийн үндэсний их сургууль, МУИС-ийн ОУХНУС, Хүмүүнлэгийн их сургууль, Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцов. Илтгэгчид Монгол-Австралийн харилцаа, боловсрол, худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаа, Австрали дахь монгол судлал зэрэг олон сонирхолтой сэдвээр илтгэл тавьж, дэлгэрэнгүй ярилцав.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ