УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН 12-Н ЗАХИРГААД, 5 АЙМГИЙН БОАЖГ, 2 САВ ГАЗРЫН ЗАХИРГААНД ЛАНДКРУЗЕР 300, 76,79 МАРКИЙН 19-Н АВТОМАШИНЫГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨВ
УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН 12-Н ЗАХИРГААД, 5 АЙМГИЙН БОАЖГ, 2 САВ ГАЗРЫН ЗАХИРГААНД ЛАНДКРУЗЕР 300, 76,79 МАРКИЙН 19-Н АВТОМАШИНЫГ ХҮЛЭЭЛГЭЖ ӨГӨВ. /2022.08.18/
ХБНГУ, МУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн Босголтын Зээлийн банкнаас БОАЖЯ-тай хамтран хэрэгжүүлж буй "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төслийн хүрээнд буцалтгүй тусламжаар олгогдов.
Уг төсөл нь Монгол Улсын Тусгай Хамгаалалттай Газар Нутаг болон орчны бүс, экологийн холбоос нутгуудын тогтвортой, үр дүнтэй менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих гол зорилготой. Төслийн нийт санхүүжилт 32.25 сая Евро бөгөөд Германы Засгийн газраас 27.5 сая Еврогийн буцалтгүй тусламжийн дэмжлэг үзүүлэх ба Монголын Засгийн газраас 4.75 сая Еврогийн хөрөнгө оруулалт хийгдэх юм.
ТХГН-ийн менежментийн ба бизнесийн төлөвлөлтийг Олон улсын байгаль хамгаалах холбооны удирдамж, стандартын дагуу шинэчлэн сайжруулах, Тусгай Хамгаалалттай Газар Нутгийн сүлжээний хэмжээнд менежментэд шаардлагатай үндсэн тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах гэсэн цогц арга хэмжээний хүрээнд нийт 665,680 Еврогийн үнэ бүхий 19 Ландкрузер 300, 76, 79 маркийн туулах чадвар өндөр автомашиныг төсөлд хамрагдсан Баянхонгор, Говь Алтай, Увс, Баян-Өлгий, Ховд зэрэг аймгуудын Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд, нэр бүхий 12 Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад мөн Хар нуур, Ховд голын сав газар, мөн Үенч, Бодонч, Булган голын сав газрын хамгаалалтын захиргаадад өнөөдөр хүлээлгэн өглөө.
Уг арга хэмжээнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох албаны төлөөлөгчид, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, хатагтай Карен Хойфер, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам, Германы Сэргээн босголт, зээлийн банкны төлөөлөгчид оролцов.
May be an image of car and road
May be an image of 9 people, people standing and text
May be an image of 1 person, standing and text that says 'RING OF OFF-ROAD VEHICLE ATIONS" COM UCTED WITH ADAPTATIO CLIMATE C'
May be an image of 4 people, people sitting, people standing and indoor
May be an image of 16 people and people standing
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ