Х.Янжингаажид: Босголцсон бүрээ орхиод бүхнийг тэгээс эхэлж компани байгуулан улсдаа татвар төлөгч болж амжлаа
Х.Янжингаажид: Босголцсон бүрээ орхиод бүхнийг тэгээс эхэлж компани байгуулан улсдаа татвар төлөгч болж амжлаа...
"Дэлхийн хүүхнүүд ч атаархмаар" гэх тэр амьдралаас гарч ирээд аль хэдийн нэг жил өнгөрчээ. Удаан юм шиг боловч хурдан өнгөрсөн энэ хугацаа сэтгэл санааны тэнхээг минь тултал шалгасан жил байлаа. Уналт, босолт, уур хилэн, үзэн ядалт, жүжиглэлт, гүтгэлэг, гайхширал, эрх чөлөө, аз жаргал гээд хүний мэдэрч болох олон мэдрэмжүүдийг мэдрээд авлаа.
Амьдралаас минь олон хүн холдож, олон ч хүмүүс орж ирж. Орчлонд муугаасаа илүү сайн хүмүүс нь олон байгааг харах үнэхээр сайхан байна. Юу ч болсон амьдрал цаашаа үргэлжилдэг хойно энэ хугацаанд өөрийн компаниа байгуулж, улсдаа НӨАТ-ын төлөгч болоод амжлаа.
Компаниа томруулах гээд ажиллаад завгүй өдөр хоногууд өнгөрсөөр. Босголцсон бүрээ орхин бүхнийг тэгээс эхлэх зориг, эргэж босох сэтгэлийн тэнхээ, эрч хүчийг хаанаас олов гээд бодохоор ээж аав маань тэр бүрийг надад өгчээ.
Чи бол үнэ цэнтэй, бидний хайртай эрхэм хүн, хайрлагдсан нандин эрдэнэ, маш их хайр дунд өссөн гэдгийг яс маханд минь багаас маань шингэтэл ойлгуулсан аав, ээжийн маань ач байжээ. Хайраар дүүрэн өсгөсөн тэдэндээ талархаад баршгүй нь...
Энэ бүсгүйд шилдэг татвар төлөгч болж, олон хүний амьдралд эерэгээр нөлөөлж яваарай гэж өөртөө ерөөмөөр байна" гэжээ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ