Иргэн: Түгжээтэй хүйтэн чингэлэг дотор хоёр нялх амитан орилоостой
Иргэн: Дэнжийн 1000д байдаг зуны байшинд нь хөдөөнөөс ирсэн найзтайгаа гал түлж буу халж цай ууж ном шагайж суусаар шөнийн 3 болсоныг мэдсэнгүй. Найздаа баяртай гэж хэлээд гарахад 3:30 болж байлаа.
Энэ шөнө юу юу үзэв ээ, бүү үзэгд.
Нэг хүүхэн харанхуй гудамнаас уйлсаар гүйж ирэв. Шал согтуу юм. Би гэртээ орж чаддаггүй хөлдөж үхлээ гээд байхаар нь хашааг нь давж хаалгыг нь онгойлгож гэр гэх
юманд нь оруулбал -- гэгээн минь, хүн байтугай нохой байхааргүй оромж, дүрслэн хэлэхийн аргагүй бохир хөлдүү урц...ухаангүй согтуу ганц хүүхэн.. тэр хүүхэн энэ шөнө хөлдүү оромжиндоо осгож үхэх нь мэдээж…
Цааш явтал Такси барих гэж ТҮЦ ний ойрхон зогстол жаахан хүүхдүүд уйлах сонсдлоо. Бүр гайхаад ТҮЦийг тойртол зурган дээрхи дүр зураг. Түгжээтэй хүйтэн чингэлэг дотор хоёр нялх амитан орилоостой. Бүр гайхшаа барлаа, дагаж уйлах дөхлөө. Ойрхон харагдах ТҮЦний хаалгыг нүдвэл эр эм хоёр цухуйв, учраа хэлтэл тоосонгүй, нэг архичин хүүхэн энэ хоёр юмаа ингээд түгжиж хаяад алга болчихдог юм гэж тайлбар өгөв...Нялхасыг заяачид нь даатгаж залбираад явахаас өөр зам үлдсэнгүй.
Цааш явтал нэг шал согтуу, дан цамцтай өвгөн тохиов, Эрүү нь хавжигнаж өвдөг нь чичирсэн тэрээр Улаанхуаран орж яваа юм гэнэ, надаас тамхи гуйв. Үхсэний улаанхуаран, наадах чинь Баянбүрдийн тойрог гэж хэлээд уурандаа киданд нь нэг өшиглөөд хаяв. Нэг юманд уур хүрээд байлаа. Кидандуулсан согтуу өвгөн үглэж түгдэчсээр явж одов. Тэр өвгөн энэ шөнө хаа нэг гудамны булан хашааны ёроолд хөлдөж өлдөөд орчлонтоос тонилох нь гарцаагүй болов. Сүнс нь хойд насандаа ядахдаа дулаан газар төрөх болтугай.
Цааш явтал ухаангүй тас үсрээд унасан хориод насны залуу шарилжан дотроос олдов. Гутал байдаггүй. Амьтай голтой бололтой дуугарч байна. Энэ ингээд үхвэл ээж аавын нь сахиус надад гомдох биз гэж бодоод эрүүлжүүлэх дуудтал эргүүл ойрхон явсан бололтой дорохноо хүрээд ирэв. Ирсэн цагдаа нарт хоёр хүүхдийг аргалахыг гуйв, бусад согтуучууд яамай. Шалгая л гэнэ хөөрхий. Цагдаа нарыг хааяа ч бол хайрлаж байя гэж бодов.
Цааш явтал нэгэн найт клабаас эр охин хөгшин залуу бөөн согтуучууд гарч орж байна. Хэд нь үхээд хэд нь сэхэхийг таашгүй.
Хэлтгий гэхэд дэндүү хэлтгий энэ улсын сэлмэн эвэрт, сэнжит данх, утаа униар, гуйлгачин архичин бүгдийг нийлүүлж байгаад бузрыг нь бутартал, буртагийг нь хийстэл, бугийг нь зайлтал гөрмөл суртай сухайгаар гөвдөж гөвдөж хаяаад, элэг дөрөв галуун цуваанд нь оруулж эр эм хөгшин залуугүй, буцламгай халуун усанд булхаж булхаж орхимоор болцорцож.
Энэ хэдэн Монголоос хэд нь үлдэж 22р зууны нар харах юм таашгүй" гэжээ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ