
Туул голын сав газрын эргэн тойронд үүсээд буй тулгамдсан асуудлыг шат дараатай шийдвэрлэх зорилгоор зохион байгуулагдаж буй хэлэлцүүлэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗГХГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга Ш.Мягмар, усны салбарын төрийн шат шатны байгууллагууд, НЗДТГ, нийслэлийн БОАЖГ, харьяа дүүргийн газар, хэлтэс, Экологийн цагдаагийн алба, МХЕГ, Монголын Байгаль Орчноо Хамгаалах Иргэний Зөвлөл, төрийн бус байгууллага, иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцож, байр сууриа илэрхийлэхийн зэрэгцээ үүсээд буй асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийн талаар хэлэлцэж байна.