Ч.Амарсайхан: Хүмүүсийн хандлага битгий хөө, тортог болоосой
“Тавантолгой Түлш” ХХК-ийн Иргэдэд үйлчлэх төвийн засварчин
“Би шаардлагатай айлуудад очиж яндан, зуух, ханан пийшинг нь хөөлж өгдөг. Угаараас хамгаалах түргэн тусламж гэх юм уу даа. Өдөрт дунджаар таван айлаар орж амждаг.
Өнгөрсөн хугацаанд тусламж үзүүлсэн айлуудаа тооцож үзвэл олон зуун хүний амь нас, эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалсан дүн гарна.
Тухайн өдөр хөөлөөгүй бол тэр шөнөдөө угаартаад хонох нөхцөл байдалтай айлууд олон байсан. Залхуу, хайхрамжгүй байдлаасаа болж гэр бүлээрээ аюулд орох эрсдэл зууханд гэхээсээ илүү хүндээ байх нь бий.
Зуух, пийшин хөө тортгоор дүүрэх нь ойлгомжтой. Түүнийг хөөлж болно. Харин хүмүүсийн сэтгэлгээ, хандлага битгий хөө тортог болоосой гэж би боддог.”