Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёмбо багт өчигдөр цахилгаан шат гацаж, дотор нь хоёр хүүхэд гарах боломжгүй болжээ.
Энэ тухай дуудлагыг өчигдөр 18:21 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход А /13 настай, эмэгтэй/, Н /14 настай, эмэгтэй/ нар цахилгаан шатанд гацсан байсныг 10 минут ажиллан эсэн мэнд гаргасан байна