ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү: Nргэд цөөн шат дамжлагаар чанартай үйлчилгээ авдаг болно

Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулган Төрийн ордонд боллоо. 

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү дараах асуудлуудыг шийдвэрлэхээр ажиллана гэв. 

-Хөдөө орон нутгийн цахим технологийн дэд бүтцийн ялгаатай байдлыг арилгахаар л ажиллаж байна. Үүний нэг нь сумдын интернетийн хурдыг арав дахин нэмэгдүүлье гэдэг асуудал юм. 

Төрийн захиргааны байгууллага, боловсрол, эрүүл мэнд, цэцэрлэг гэхчлэн байгууллагууд Улаанбаатар дахь бүх үйлчилгээг хугацааны хоцрогдолгүй авах, өгөх боломж бүрдэж байгаа юм.

Мөн 5G сүлжээг 2025 онд нэвтрүүлсэнээр их багтаамжийн төрийн үйлчилгээ болон видео сургалт, хичээлээ хоцрогдолгүй авна.

-Засгийн газар “Цаасгүй засаг” гэдэг санаачилгыг эхлүүлэн манлайлж байна. Яамд хоорондын бичиг солилцох ажил ч цахимжсан. Гэвч иргэнээс “Лавлагаагаа цаасаар авч ир” гэдэг шаардлага байсаар байна. Төрд байгаа мэдээллийг ямар нэг төрийн байгууллага нэхсээр байгаа хэлбэр. Үүнийг “Дижитал танилт” буюу ДАН-гийн  системийг илүү боловсронгуй болгосноор шийдэгдэх юм. Та нэг төрийн байгууллагад орж үйлчилгээ авлаа гэж бодъё. Таныг “цаасан лавлагаа аваад ир” гэхийн оронд “төрд байгаа таны мэдээллийг татлаа шүү” гэдэг зөвшөөрөл хүссэн мэдэгдэл утас болон аппликейшнд ирэх юм. Зөвшөөрч байвал таны мэдээллийг татаж үзнэ. Ингэснээр цаасан харилцаа эрс буурна.

-Дижитал шилжилт яагаад амжилттай болохгүй байна вэ гэвэл, ард нь хүмүүс ажиллаад байгаатай холбоотой. Бид бүх үйлчилгээг цахимжуулах техник, технологийг шийдвэрлэчихсэн. Дэлгүүрийн лангуу гэж үзвэл түүн дээр нь мэдээлэл хариуцагч байгууллагууд өөрийнхөө үйлчилгээг өрөхөд болох юм. Энгийн жишээ хэлье. Зарим эмнэлгүүд e-mongolia-д цагийн хуваарь тавиулдаг. Гэвч мэдээлэл хариуцагч байгууллага эргээд больё гэдэг. Учир нь тухайн эмнэлгийн ор, үйлчилгээний ачаалал өвлийн цагаар ихэсчихдэг эргээд хаалгая гэдэг санал хэлдэг.

Тэгэхээр e-mongolia-д орсоноор бүгд шийдэгдэнэ гэсэн үг биш. Мэдээлэл хариуцагч байгууллагын үйл ажиллагааны зураглалыг сайжруулах шаардлагатай. Тэгж байж иргэд цөөн шат дамжлагаар чанартай үйлчилгээ авдаг болно.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ