Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Because I'm a girl" охидын чуулган зохион байгууллаа

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Because I'm a girl" охидын чуулганыг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгууллааГурав дахь удаагаа болж буй уг чуулганд 700 охид оролцлоо. Охидын эрх, хамгаалал, эрүүл мэнд, сэтгэл зүй, аюулгүй байдал зэрэг сэдвийн хүрээнд панел хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн өнгө тодорхойлж, лүүк бүрдүүлэх, охидын гоо зүй, арьс арчилгаа, иог, эрүүл тэнцвэртэй амьдрал зэрэг хэрэгцээтэй мэдээллийг мэргэжлийн зөвлөгч нар өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн боловсрол, эрүүл мэнд хариуцсан зөвлөх Б.Сэмжидмаа:

-Охидын эрхийг хамгаалах, өөрийн эрхийн төлөө хэрхэн зөв тэмцэж, нэгдэж, дуу хоолойгоо хүргэх талаар ойлголт, мэдээллийг өгөх нь чуулганы гол зорилго. Чуулганыг НЗДТГ-аас дэмжиж оролцлоо. Нийслэлийн есөн дүүргээс манлайлагч охид оролцож, дуу хоолойгоо олон нийтэд хүргэлээ.

Монголын сайн дурынхны төвийн үүсгэн байгуулагч Б.Цэвэлмаа:

-“Охидын оролцооны чуулганыг гурав дахь жилдээ санаачлан зохион байгуулж байна. Анх 500 охид оролцож байсан бол энэ удаад 700 охид оролцлоо. Охидын эрх, тулгамдсан асуудал, ирээдүйд илүү өөртөө итгэлтэй, сайн сайхан нийгмийг бүтээхэд охидыг оролцоотой байлгахын төлөө үйл ажиллагааг зохион байгуулдаг. Хэлэлцэх сэдвүүдийн хүрээнд мэргэжилтнүүдийг урьж, охидын эдийн засгийн эрх чөлөө болон нийгэмд байгаа ялгаатай үзэл хандлагуудыг ойлгуулах зэрэг олон талт хөгжил оролцоог дэмжсэн чуулган боллоо.

7-р ангийн сурагч М.Мөнхмарал:

-Охидын чуулганд хоёр дахь удаагаа оролцож байна. Миний хувьд жендерийн тэгш эрх хязгаарлагдмал бус байгаасай гэж их хүсдэг. Би энэ үйл ажиллагаанд оролцсоноороо өөрийгөө зөвхөн охин гэхгүйгээр ижил тэгш эрхтэй хувь учраас өөрийн хүссэн зүйлсээ хийх ёстойгоо ойлгосон.

“Miss Universe 2024” тэмцээний оролцогч З.Номинзул:

-Охидын эрхийг зөвхөн гуравдугаар сарын 8-ны өдөр тэмдэглэлт баяр хэлбэрээр яриад өнгөрөхөөс илүүтэй өдөр бүр тэдний эрхийг хамгаалахын төлөө ажиллах нь чухал гэж боддог.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ