Аймгуудын цахим шилжилтийн тайланг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 2023 онд гаргаж танилцуулсан. Тус тайланд дурдсанаар,
Харин иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, инновац, дэвшилтэт технологийг үйл ажиллагаа, үйлчилгээндээ нэвтрүүлж, сайжруулалт хийхийг зөвлөсөн юм.
Иймд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны зүгээс тус бүс нутагт харилцаа холбооны дэд бүтцэд тулгамдаж буй асуудал, мэдээллийн технологийг ашиглан бүс нутгийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцэх уулзалтыг энэ сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Хан Хэнтий чуулгад зохион байгуулах гэж байна.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд Зүүн бүс буюу Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийг Зүүн Хойд Азийн орнуудтай эдийн засгийн харилцаагаар өргөжүүлэх, Хан Хэнтийн нуруу, Дорнод Монголын байгалийн экосистем, Дэлхийн өв Бурхан халдун, Эзэн Чингис хааны төрт ёс, түүх, соёлын өвд түшиглэн “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс, Эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс” болгон хөгжүүлэхээр тусгасан.
Тус бүс нутгийн цахим шилжилтэд бэлэн байдлын талаар зарим үзүүлэлтийг харвал 3 аймаг бүхэлдээ шилэн кабельд холбогдсон хэдий ч 45 багт сүлжээ ороогүй байна. ЦХИХХ-ны яамнаас энэ онд Зүүн бүсийн 29 цэгт сүлжээ оруулахаар төлөвлөж байгаа юм.
Үүний зэрэгцээ,
Харин “E-Mongolia” системийг
Зүүн бүсэд төрийн үйлчилгээг операторын горимоор үзүүлж буй ХУРДАН цэг болон КИОСК машины тоог харвал:
Тоон гарын үсгийн хэрэглээний тухайд
Монгол Улсын Засгийн газраас тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс гэрчилгээний үндсэн санг бий болгох, цаг бүртгэлийн системд тоон гарын үсгийн нэвтрүүлэхээр зорьж буй. Тоон гарын үсэг нь иргэний цахим орчинд таньж баталгаажуулах хамгийн найдвартай бөгөөд аюулгүй арга хэрэгсэл. Энэ нь цахим шилжилтийн үндсэн хэсэг учраас иргэд, аж ахуйн нэгжүүдийн тоон гарын үсгийн хэрэглээг хэвшүүлж, ойлголтыг нэмэгдүүлснээр төрийн үйлчилгээний цахимжилтыг илүү үр дүнтэй болгох юм. Үүний зэрэгцээ, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, кибер аюулгүй байдлын талаар ойлголт, мэдээлэл өгөхийг Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн чуулганаар зорьж байна.