ТӨВ АЙМАГ, МУИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН УЛААНБААТАР ПАРК ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ “САНАМЖ БИЧИГ”-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
ТӨВ АЙМАГ, МУИС-ИЙН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН УЛААНБААТАР ПАРК ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ “САНАМЖ БИЧИГ”-Т ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар парк нь инновац, технологи, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус байгууллага нь технологи дамжуулах төвийг хөгжүүлэх, инновацын бүтээгдэхүүн үйлдвэрлэх цехүүдийг ажиллуулах, лаборатори, судалгааны төвүүдийг хөгжүүлэх, сургалт, үйлдвэрлэлийн түшиц бааз бий болгох, инновацын нээлттэй орон зайг бүрдүүлэх зэрэг инновацын экосистемийг бүрдүүлэх олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлдэг байгууллага юм.
Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн эрдэм шинжилгээний ажилтан А.Бат-Орших, Стартап, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Батдулам нар хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурснаар:
- Шинжлэх ухаан, технологи, инновацын талаарх төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх
- Нийгэм соёлын инновацыг хөгжүүлэх
- Гарааны бизнесийг дэмжих замаар шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох
- Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, даван туулах технологийг нутагшуулах
- Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын манлайллын ур чадвар, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, төгсөх ангийн сурагчдын өөртөө итгэх итгэл, хамтран ажиллах ур чадварыг хөгжүүлэх замаар тэднийг бие даасан, шинийг санаачлагч, нийгмийн хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн “Entreprenership хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.
May be an image of 3 people, newsroom and text
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ