БЗД-ийн хэмжээнд 11 дүгээр сарын 24-ний өдрийн 13:00 цагийн байдлаар нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээний 6 байгууллагын зам талбайн 95 үйлчлэгч 28 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Авто замын зорчих хэсэгт халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлж, 68 тонн бодис, 35 тонн давс цацаад байна.