Орчны 50 метр газрын цасаа цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж ажиллахыг уриалж байна
Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцагч 6 байгууллага 28 техник хэрэгсэлтэйгээр нийт 263 хүний бүрэлдэхүүнтэй өглөөний 06:00 цагаас эхлэн авто замын өгсүүр, уруу, тойрог хэсгүүдэд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 18 тонн давс, 12,5 тонн бодис цацаж, ажиллаа.
Явган хүний зам, авто замын нуухыг шүүрдэн, хананаас хана хоорондох түүвэр хог, автобусны буудлын цэвэрлэгээ, хогийн сав суллалтыг хийж ажиллаж байна. Мөн цас орж байгаатай холбоотойгоор иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг орчны 50 метр газрын цасаа цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг уриалж байна.