Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав
Нийслэлийн хэмжээнд өчигдөр орсон цастай холбоотойгоор зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний байгууллага халтиргаа, гулгаа үүсэх эрсдэлтэй замуудыг шалган, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаа. Шөнийн ээлжинд зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцагч 6 байгууллага, 32 техник хэрэгсэл, 86 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж 16,5 тонн давс, 5 тонн бодис цацсан.
Өнөөдрийн байдлаар өглөөний 06:00 цагаас эхлэн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцагч 6 байгууллага, 28 техник хэрэгсэл, нийт 263 хүний бүрэлдэхүүнтэйгээр явган хүний зам, авто замын цасыг цэвэрлэн, шаардлагатай авто замуудад давс, бодис цацлаа.