Нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ хариуцагч 6 байгууллага 27 техник хэрэгсэл, нийт 239 хүний бүрэлдэхүүнтэйгээр өглөөний 06:00 цагаас эхлэн явган хүний зам, авто зам, автобусны буудлын цэвэрлэгээг хийлээ. Мөн замын өгсүүр уруу, тойрог хэсгүүдэд халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж 25 тонн давс, 8 тонн бодис цацлаа.