Дотоодын цэргийн 810 дугаар анги нь 2021 онд тусгай салбараас цэргийн анги болон бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг өргөжин тэлж Монгол Улсын эдийн засгийн стратегийн орд болох “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн аюулгүй байдлыг хангах, хамгаалалтын үндсэн чиг үүргийг гүйцэтгэдэг.
Мөн түүнээс гадна сум, орон нутгийн хэмжээнд нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гамшиг, аюулт үзэгдэл , хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг хуулиар хүлээсэн чиг үүргүүдийг хэрэгжүүлж байна.
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар