"Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэгийг хийхийн зэрэгцээ сэтгэл засал, хөгжим засал эмчилгээг хийж байна
"Өсөлттэй Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд орон нутагт хавдрын тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үе шаттайгаар олон ажлуудыг зохион байгуулж байгаа билээ. Эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэх үзлэгийг хийхийн зэрэгцээ сэтгэл засал, хөгжим засал эмчилгээг хийж байна.
Энэ ажлын хүрээнд хавдар өвчнөөр оношлогдсон хүүхдүүдийг асран хамгаалагчтай нь хамт "Ар үр" сувилалд Уламжлал,сэргээн засал,физик эмчилгээнд амрааж байна. Сувилуулж байгаа хүүхдүүдэд шаардлагатай амин дэм, эрүүл ахуйн зүйлсээр дэмжин асран хамгаалагч аав ээжүүд болон бяцхан үрсийг Аймгийн засаг дарга, НБХ- ийн дарга эргэж урам дэм өглөө.
Ар үр сувилал нь говийн бүсийн анхдагч магадлан итгэмжлэгдсэн сувилал бөгөөд Уламжлал,сэргээн засал, физик эмчилгээгээр дагнан 10 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ