ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ӨМНӨГОВЬ АЙМАГ ДАХЬ САЛБАР
ЗӨВЛӨЛИЙН ҮЕ ҮЕИЙН ТӨЛӨӨЛЛИЙН ДУРСАМЖ УУЛЗАЛТ,
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Төрийн албаны зөвлөлийн 30 жилийн ой, “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд “Монгол Улсын Төрийн албаны шинэчлэл, үе шат, дурсамж” сэдвээр Монгол Улсын Төрийн албаны шинэтгэлийн үндэс суурийг тавьж, төрийн албаны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж түүх бүтээлцэж буй ахмад төрийн албан хаагчид болох Өмнөговь аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн дарга, гишүүн, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа салбар зөвлөлийн дарга, гишүүдээс харилцан шинэ мэдлэг, туршлага хуваалцах, төрийн албаны үйл ажиллагааны чанар, хүртээмж, байгууллагын соёл, ажилтны сэтгэл ханамжийг сайжруулах, төрийн албан хаагчдад эерэг нөлөө үзүүлэх зорилгоор уулзалт, хэлэлцүүлгийн арга хэмжээг зохион байгууллаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар 1995 онд ажиллаж байсан, аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх “Төрийн захиргааны албаны салбар зөвлөл”-ийн анхны дарга, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Балжинямын Зандраа, Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн дарга, салбар зөвлөлийн гишүүнээр 1997 онд ажиллаж байсан Монгол Улсын Гавьяат эдийн засагч А.Цоож, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, салбар зөвлөлийн даргаар 2008-2015 онд ажиллаж байсан Бавуугийн Түвшинбаяр, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар 2011-2016 онд ажиллаж байсан Батаагийн Чулуунбадрах, Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн, салбар зөвлөлийн нарийн бичгийн даргаар 2016-2020 онд ажиллаж байсан Чимэддамбын Чинжаргал болон Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн Өмнөговь аймаг дахь салбар зөвлөлийн дарга Цэвэгдоржийн Амартөгс дарга, салбар зөвлөлийн гишүүд, аймгийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, хэлтэс, агентлагт төсөвт байгууллагын 160 гаруй төрийн албан хаагчид хамрагдлаа.
Уулзалт, хэлэлцүүлэгт оролцсон Салбар зөвлөлийн ахмад төрийн албан хаагчдадаа Хүндэтгэл үзүүлэв.