БНСУ-ЫН ХАНХВА ГРУППТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
БНСУ-ЫН ХАНХВА ГРУППТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
 
”Эрдэнэс Монгол” нэгдлийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай өнөөдөр БНСУ-ын “Ханхва” группийн Дэд Ерөнхийлөгч Жон Жэ Хю тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Талууд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй үйлдвэр, технологийн паркийн төсөлд хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах боломжийг бүх түвшинд судлахаар тохиролцов. Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөтөлбөрт хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.
May be an image of one or more people
”Ханхва” групп нь үйл ажиллагаа, цар хүрээгээрээ улсдаа долоодугаарт эрэмбэлэгддэг. Хойд Америк, Европ, Ази Номхон далайн бүсэд 700 гаруй салбар нэгжтэй. Аж үйлдвэр, эрчим хүч тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ