Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсан яамны нийт хамт олондоо удирдлагын зүгээс Талархал илэрхийллээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулсан яамны нийт хамт олондоо удирдлагын зүгээс Талархал илэрхийллээ.
✅Талархлын батламжийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр гардуулав.
Батламжид:
"Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2026 оны наймдугаар сарын 17–28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулах үйл хэрэгт идэвх санаачилга, хичээл зүтгэл гарган ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан Танд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Бага хурлын бэлтгэл болон зохион байгуулалтын бүх үе шатанд мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадвараа дайчлан, хариуцсан ажил үүргээ шуурхай, хариуцлагатай гүйцэтгэж ажилласныг тань Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж байна.
Дэлхийн улс орнуудын төлөөлөл Монгол Улсад чуулсан энэхүү түүхэн арга хэмжээг амжилттай зохион байгуулахад Таны оруулсан хувь нэмэр чухал үүрэг гүйцэтгэсэнд онцлон тэмдэглэе.
Танд гүн талархал дахин илэрхийлж, цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе."
Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ