ОЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ, СЭРГЭЭН САЙЖРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭРХ БҮС НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА
Их Төв Азийн бүс нутагт цөлжилтийн эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх нь
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Их Төв Азийн бүс нутгийн ойн нөхөн сэргээлт, сэргээн сайжруулалтын чиглэлээрх хамтын ажиллагааг бэхжүүлэх, цөлжилт, газрын доройтлын эсрэг үр дүнтэй арга хэмжээ, туршлага, шийдлүүдийг хуваалцах уулзалт боллоо.
Тус арга хэмжээний үеэр бүс нутгийн улс орнуудын ойн нөхөн сэргээлт, хамгаалалт, тогтвортой менежмент, цөлжилттэй тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж буй туршлага болон цаашдын хамтын ажиллагааны боломжийг хэлэлцлээ.