UNCCD-ийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Монгол Улсын Улаанбаатар хотноо амжилттай болж өндөрлөлөө.
Тус хурлын хүрээнд 23 улсыг хамарсан 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлэв.
Мөн “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-д 45 төсөл хэрэгжүүлэхэд зориулан 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт зарлагдсан байна.
Түүнчлэн Люксембург Улстай хамтран Гангийн тэсвэржилтийн хөрөнгө оруулалтын шинэ механизмыг бий болгохоор ажиллаж эхэллээ.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Уугуул иргэдийн бүлэг (Indigenous Peoples Caucus) болон Орон нутгийн иргэд, хамтын нийгэмлэгийн бүлэг (Local Communities Caucus) анх удаа албан ёсны уулзалтаа Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад онцлон тэмдэглэснээр, энэхүү хурлын үр дүнг зөвхөн зарласан амлалт, санаачилгаар бус, санхүүжилт бодитой, үр дүнтэй төслүүдэд хүрч, хэрэгжиж чадсан эсэхээр нь үнэлэх учиртай гэлээ.
Дараагийн COP18 ирэх 2028 онд Египет Улсад зохион байгуулагдана.