СОР17: БОУАӨЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга, доктор М.Намхайринчэн: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын газарзүйн байршил, дэд бүтцийн хязгаарлагдмал байдал, эдийн засгийн эмзэг байдал нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын нөлөөгөөр у
СОР17: БОУАӨЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга, доктор М.Намхайринчэн: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын газарзүйн байршил, дэд бүтцийн хязгаарлагдмал байдал, эдийн засгийн эмзэг байдал нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын нөлөөгөөр улам бүр нэмэгдэж байгааг онцлов.
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-аас “Хөдөө аж ахуй, хүнсний тогтолцооны өөрчлөлтөд тогтвортой газар, хөрсний менежмент: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хэрэгжүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
 
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын газар нутгийн 54 хувь нь хуурай бүс нутагт хамаардаг бөгөөд Азийн эдгээр орнуудад 9.3 сая гаруй га тариалангийн талбай, 27 сая орчим га бэлчээр хүний үйл ажиллагааны нөлөөгөөр газрын доройтолд өртөөд байна.
 
Монгол Улсын хувьд мал аж ахуйд түшиглэсэн хөдөөгийн амьжиргаа нь ган, цөлжилт, зудын эрсдэлд эмзэг тул газрын нөхөн сэргээлт, экосистемийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх нь нэн тэргүүний зорилт юм.
 
Энэ чиглэл нь Монгол Улсын санаачилсан “Тал хээрийн төлөвлөгөө” (Steppe Action Agenda)-т тусгалаа олж, бодлогын амлалтыг бодит үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт болгон хэрэгжүүлэхэд чиглэж байна. 2024–2034 оны Аваза үйл ажиллагааны хөтөлбөр болон 2024 оны Ташкентын тунхаглал-д уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадварыг бэхжүүлэх, хөдөө аж ахуй, хүнсний тогтолцоог тогтвортой хөгжүүлэхийн ач холбогдлыг дурдав.
 
Дараагийн алхам нь бодлогын амлалтуудыг газар дээрх бодит үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх явдал гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ