Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт 2022 оны 07-р сарны 05-аас 07-р сарын 25-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдана.
21 аймгийн Эрүүл мэндийн газар, 9 дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд вакциныг хүргүүлээд байна. Дархлаажуулалтад заавал хамрагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийн Эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан хамрагдана.
Дархлаажуулалтад:
 	- Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад;
 
 	- Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд;
 
 	- Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид;
 
 	- Бүх шатны эрүүл байгууллагын ажиллагсад ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад;
 
 	- Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдана.