“ОЛОН УЛСЫН АХМАДЫН БАЯР”-ЫН ХҮРЭЭНД ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛЬ, ОРОН НУТГИЙН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ ӨМНӨГОВЬ АЙМАГТ БОЛЛОО
Улс орны хөгжил дэвшил, ирээдүй хойч нийгмийн сайн сайхны төлөө өөрийн хөдөлмөр бүтээлээ зориулан амжилттай ажиллаж байсан ахмад буурлуудыг төрийн болон орон нутгийн шагналаар шагнаж урамшуулах, хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа боллоо. Арга хэмжээнд УИХ-ын гишүүн ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, аймгийн Засаг дарга Н.Энхбат болон аймгийн удирдлагууд оролцон эрхэм хүмүүсийн шагналыг хүндэтгэн гардууллаа.