ГСАЗ ХХК: Уул уурхайн салбарын залуучуудын чуулган боллоо
?Уул уурхайн салбарын залуучуудын чуулган боллоо
Уул уурхай, эрдэс баялгийн салбарын залуучуудад тулгамдаж буй нийтлэг асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, бэлтгэх чиглэлээр баримталж буй бодлого шийдвэрийг танилцуулах, санал солилцох зорилготой уул уурхайн салбарын залуучуудын чуулга уулзалт 2025 оны 10 дугаар сарын 10-нд боллоо.
?Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Пүрэвсүрэн “Эрдэнэс Монгол” нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан хүний нөөцийг бэхжүүлэх бодлого зорилт болон салбарт нэн шаардлагатай мэргэжлийн судалгаа болон тухайн мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургахад анхаарч авч хэрэгжүүлж буй онцлох ажлуудаас танилцууллаа.
?Эрдэнэс Монгол нэгдэл дээрх стратеги төлөвлөгөөнд тусгасны дагуу хүний нөөцийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, нэгдсэн мэдээллийн сан үүсгэж, өндөр бүтээмжтэй, чадварлаг боловсон хүчнийг салбартаа бэлтгэх чиглэлд анхааран ажиллаж байгаа юм.
?Тус чуулга уулзалтыг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Эрдэнэс ҮТП ХХК, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран зохион байгуулсан бөгөөд дээрх газраас илтгэл танилцуулга хийж, уул уурхайн салбарт суралцаж буй оюутан, залуучуудын сонирхсон асуултад хариуллаа.
Гашуун Сухайт Авто Зам
 
 
 
 
 
 
 
 
May be an image of dais and text
 
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ